Monday, December 13, 2010

ТӨГСГӨЛ

БҮХ ЗҮЙЛД ӨӨРИЙН ГЭСЭН ЦАГ БАЙДАГ.  ЭНЭ БЛОГОО БИ ИНГЭЭД Л ДУУСГАЯ. 
Энэхүү блогт зориулсан, зөвхөн энэ блогт зориулсан сүүлийн бичлэг.
Хэн нэгэнд зориулсан зүйлээ надад бүү зориул
Хэн нэгнийг хайрласан сэтгэлэээр намайг бүү хайрла
Хэн нэгнийг хүссэн амьдралдаа намайг бүү хүс
Хэн нэгэн байхыг би хүсээгүй болохоор л
Хэн нэгэнтэй чиний амьдралд хэзээд миний орон зай үгүй.


 
Нар харанхуйгаас айгаад миний итгэлд л хорогдсон юм шиг
Сар аргаа бараад чиний сэтгэлд л найдсан юм шиг
Тийм түнэр харанхуйг зүүдэндээ би хардагсан  
Тэгээд зүүднийхээ төгсгөлд гэгээг би мэдэрдэгсэн
Зүүдэнд нөмөрсөн бараан сүүдэр амьдралд учирсан даа ч яах вэ
Зүрхэнд минь гийсэн нар чи болохоор даваад л гарчихна шүү дээ


 

Thursday, November 11, 2010

COPYCAT

Хүж дэлхийн амьдрал далай мэт уудам
Хүн түүний дэргэд цахлай адил жижиг
Амьдрал хичнээн долгиловч хүн түүнд сөгдөхгүй
Далай хичнээн долгиловч цахлай түүнд живэхгүй

Friday, October 15, 2010

Хэ­рэв та өөрчлөлтийг хүс­вэл тэр нь өөрөө бай


Monday, October 11, 2010

Юу гээч

Амиа хорлох нь сэтгэлийн зовлонг бус зөвхөн биеийг устгана. Гэтэл сэтгэл үхэшгүй. Хаха тэгээд тэд бүтэлгүйтсэн... Муу муухай сэтгэлийг л хөнөө.Бүү биеэ хорло!

Tuesday, September 14, 2010

HELLO WORLD!

Хорвоо дээр 2 л хүн байдаг. Сайн бас муу. Муу хүнийг хүний тоонд оруулдаггүй бол үнэн хэрэгтээ хорвоо дээр 1 л хүн амьдардаг. Хүмүүс амьдарч байна. Амьдрах тэр хэлбэр нь өөр өөр болохоос. Амьдралыг үзэх үзэл нь л өөр болохоор. Магадгүй би хүссэнээрээ л харж байх шиг. Сайн сайхныг харахыг эсвэл... Энэхүү блог бол миний үзэл бодлын үнэн талбар байх болно. Энэ бүхний эцэст миний сэтгэл эзгүй хоосон. Тэгээд бас дахин шинээр мэндэлсэн юм шиг тийм мэдрэмж төрж байна. Эзгүйрсэн зүрх сэтгэлд ямар бодлын үр шигдэнэ би түүнийг бичих болно.Хорвоог би шинээр бас өөрөөр харж байна. Өнгөрснөөс илүү юу дутуу юу гэдгийг мэдэхгүй ч, харьцуулахыг хүсэхгүй байна. Миний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг минь тунгаана биз. Сайн байна уу хорвоо! HELLO WORLD!