Tuesday, September 14, 2010

HELLO WORLD!

Хорвоо дээр 2 л хүн байдаг. Сайн бас муу. Муу хүнийг хүний тоонд оруулдаггүй бол үнэн хэрэгтээ хорвоо дээр 1 л хүн амьдардаг. Хүмүүс амьдарч байна. Амьдрах тэр хэлбэр нь өөр өөр болохоос. Амьдралыг үзэх үзэл нь л өөр болохоор. Магадгүй би хүссэнээрээ л харж байх шиг. Сайн сайхныг харахыг эсвэл... Энэхүү блог бол миний үзэл бодлын үнэн талбар байх болно. Энэ бүхний эцэст миний сэтгэл эзгүй хоосон. Тэгээд бас дахин шинээр мэндэлсэн юм шиг тийм мэдрэмж төрж байна. Эзгүйрсэн зүрх сэтгэлд ямар бодлын үр шигдэнэ би түүнийг бичих болно.Хорвоог би шинээр бас өөрөөр харж байна. Өнгөрснөөс илүү юу дутуу юу гэдгийг мэдэхгүй ч, харьцуулахыг хүсэхгүй байна. Миний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг минь тунгаана биз. Сайн байна уу хорвоо! HELLO WORLD!