Monday, December 13, 2010

ТӨГСГӨЛ

БҮХ ЗҮЙЛД ӨӨРИЙН ГЭСЭН ЦАГ БАЙДАГ.  ЭНЭ БЛОГОО БИ ИНГЭЭД Л ДУУСГАЯ. 
Энэхүү блогт зориулсан, зөвхөн энэ блогт зориулсан сүүлийн бичлэг.
Хэн нэгэнд зориулсан зүйлээ надад бүү зориул
Хэн нэгнийг хайрласан сэтгэлэээр намайг бүү хайрла
Хэн нэгнийг хүссэн амьдралдаа намайг бүү хүс
Хэн нэгэн байхыг би хүсээгүй болохоор л
Хэн нэгэнтэй чиний амьдралд хэзээд миний орон зай үгүй.


 
Нар харанхуйгаас айгаад миний итгэлд л хорогдсон юм шиг
Сар аргаа бараад чиний сэтгэлд л найдсан юм шиг
Тийм түнэр харанхуйг зүүдэндээ би хардагсан  
Тэгээд зүүднийхээ төгсгөлд гэгээг би мэдэрдэгсэн
Зүүдэнд нөмөрсөн бараан сүүдэр амьдралд учирсан даа ч яах вэ
Зүрхэнд минь гийсэн нар чи болохоор даваад л гарчихна шүү дээ


 

0 comments:

Post a Comment